Дитер Хекинг: Хөлбөмбөгт боломжгүй зүйл байдаггүй

2016 оны 4 сарын 7

Дитер Хекинг: Хөлбөмбөгт боломжгүй зүйл байдаггүй гэдгийг та бүхэн харлаа

Аваргуудын лигийн ¼ шигшээн эхний тоглолтоо Германы “Вольфсбург” клуб өнгөрсөн шөнө хийж, Испанийн алдарт “Реал Мадрид” клубыг талбайдаа 2:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр хариу тоглолтод том давуу талтайгаар оролцох боломжтой боллоо. Тэгвэл тоглолтын дараа “Вольфсбург”-ийн дасгалжуулагч Дитер Хекинг өөрийн байр суурийг хуваалцжээ.

Тэрбээр “Багийнхаа залуус болон хөгжөөн дэмжигчиддээ маш их баярласнаа хэлмээр байна. Бүх зүйл  бидний хүсч байснаар боллоо. Бид сайн тэмцлээ, сайн тоглолт үзүүллээ, зарим үед хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг их нэмэр боллоо.

Өчигдөр миний үгэнд хэн ч итгээгүй. Одоо та бүхэн хөлбөмбөгт боломжгүй зүйл байдаггүй гэдгийг харлаа. Бид Мадридад зоригтой тоглолт үзүүлж,  хэн ч хүлээгээгүй үр дүнг үзүүлэх ёстой. Би багтайгаа хагас шигшээд тогломоор байна” хэмээн ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна