“Найрсаг Улаанбаатар” тэмцээний ялагчид тодорлоо

2016 оны 4 сарын 7

Нийслэл хотын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах, ажил мэргэжлийн онцлогийг сурталчлах, үйлчилгээний ажилтнууд харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн болж  өнгөрлөө.

Хоёр үе шаттай явагдсан тэмцээнд 3 орны оролцогчид 7 мэргэжлээр 3 өдрийн турш өрсөлдсөний эцэст ялагчид тодорсон юм. Тэмцээний тэргүүн байранд шалгарсан оролцогчийг цом, нэг сая төгрөг, тусгай байр эзэлсэн оролцогчдийг өргөмжлөл таван зуун мянган төгрөгөөр тус тус шагнаж, тухайн оны ажил мэргэжлийн аварга болгон алдаршуулдаг.

2016 оны зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын шилдгүүдийг Нийслэлийн Аялал жуучлалын газраас танилцуулж байна.
 

Тэмцээний төрөл

Тэргүүн байр

Тусгай байр

Тогоочийн А1 төрөл

Б.Бат-Эрдэнэ
Шангри-Ла зочид буудал

Г.Нанзад
Баянгол зочид буудал

Тогоочийн D1 төрөл

Н.Зөнбилэг
Шангри-Ла зочид буудал

Т.Түвшинжарал Броудвэй ресторан
 

Зөөгч

 

М.Хүдэрбат
Их тэнгэр цогцолбор

Үйлчилгээний менежер

М.Одонтунгалаг
Баянгол зочид буудал

Б.Баясгалан
Хаан палас зочид буудал

Өрөөний үйлчлэгч

С.Цэрэнханд
Баянгол зочид буудал

А.Эрдэнэчимэг
Улаанбаатар зочид буудал

Зочин хүлээн авагч

Ц.Батчимэг
Улаанбаатар зочид буудал

Д.Мэндбаяр
Хаан палас зочид буудал

Угаалгын ажилтан

Б.Цэрэндулам
Улаанбаатар зочид буудал

С.Энхтуяа
Баянгол зочид буудал

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна