Сугалааны товыг дөрөвдүгээр сарын 10-нд зарлана

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Сугалааны товыг дөрөвдүгээр сарын 10-нд зарлана

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт  хамрагдахаар 3000 гаруй иргэн бүртгүүлжээ. Ангиллаар нь авч үзвэл хамгийн их хүн бүртгүүлсэн бүлэг нь ахмадынх байсан бөгөөд нийтдээ 1130 ахмад бүртгүүлжээ. Тэдний 544 иргэний материал шаардлага хангасан байна. Мөн хувийн байгууллагад ажилладаг 658 хүн бүртгүүлснээс 426 нь, залуу гэр бүл  493 бүртгүүлснээс 175 нь, байгалийн гамшиг гэнэтийн ослоор орон гэргүй болсон иргэд болон төрийн албан хаагчид 598 бүртгүүснээс төрийн албан хаагчаас 187, байгалийн гамшигт өртсөн иргэдийн 11 нь л журмын шаардлага хангасан байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 0-18 насны дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэсэн ангилалд бүртгүүлэгсдийн тоо тодорхой гараагүй учраас энэ тоо эцсийн үзүүлэлт биш ажээ.  Тус хөтөлбөрийг ангилал тус бүрээр хуваарийн дагуу бүртгэсэн ч бичиг баримтын зөрчилтэй, шаардлага хангаагүйн улмаас ихэнх нь жагсаалтаас хасагдсаныг албаныхан онцолж байна.  Энэ долоо хоногт иргэдийн бүрдүүлсэн бичиг баримтыг хянаж, нягталж байгаа бөгөөд бичиг баримтын зөрчилтэй бол жагсаалтаас хасч байгаа ажээ.  Иргэдийн материалыг шалгаж дуусаад  энэ сарын 10-ны өдөр ТОСК-аас сугалаа явуулах товыг зарлахаар болжээ.   Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо түрээсийн орон сууцнаас хэтэрсэн тул ийн түүврийн аргаар сугалааг явуулах бөгөөд ил тод, нээлттэй байх үүднээс ШӨХТГ, БХБЯ-ны мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллийг оролцуулах ажээ.

А.ЦЭЭСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж