Хуучин барилгыг дахин төлөвлөх ажил эхэлсэн гэв

2016 оны 4 сарын 7

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаад эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Үүний дараа “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар шинээр баригдаж байгаа барилгад тавигдах шаардлага өндөр болж байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дөч болон тавин мянгатын газар бол хамгийн үнэтэй газар гэтэл муу барилгатай. Хотын үзэмжийг бодсон ч үүнийг зохицуулах хэрэгтэй.

Ажлын албаны мэргэжилтэн: Улаанбаатар хотын хуучин барилгыг дахин төлөвлөх ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд ажлаа хийгээд явж байгаа. Улсаас ямар нэг мөнгө зарлагадахгүйгээр энэ ажил үргэлжлэх боломжтой гэлээ.  

Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Төрийн ордонд байрлах байгууллагыг өөр газар шилжүүлэх зарчмын санал гаргаж дэмжигдлээ.

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна