Египетийн бөхчүүд олимпийн 11 эрх бөөнджээ

2016 оны 4 сарын 7

Алжир улсын Алжир хотод Зуны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн явагдлаа. Египетийн бөхчүүд сонгомол барилданаас 6, эрэгтэй чөлөөт бөхөөс 3, эмэгтэй чөлөөт бөхөөс 2 эрх нийт 11 эрх авчээ. Нигеричүүд 4, австрали, тунисчууд тус бүр 4, камерун, мароккочууд тус бүр 3, алжир, сенегалчууд тус бүр 2, гвиней-бисаучууд 1 олимпийн эрх хүртжээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд алт, мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авсан бөхчүүдийн нэрсийг дор толилуулж байна.

48 кг: Мисинней Мерси Генезис /Нигери/, Ребека Ндоло Мунбо /Камерун/

53 кг: Изабелла Самбу /Сенегал, Aфрикийн 8 удаагийн аварга/, Жозеф Эмилиэнни Есомве Тайко /Камерун/

58 кг: Марва Амри /Тунис, африкийн 7 удаагийн аварга/, Олувафунтилау Аденей Аминат /Нигери/

63 кг: Хела Риаби /Тунис, африкийн 7 удаагийн аварга/, Блессинг Оборудуду, Blessing Oborududu /Нигери/

69 кг: Ханнах Амучичи Рубен /Нигери, африкийн 6 удаагийн аварга, Бүх Африкийн спортын наадмын аварга/, Энас Мостафа Юсеф Хоурчид Ахмед /Египет/

75 кг: Лаура Али Аннабел /Камерун, африкийн 4 удаагийн аварга, Бүх Африкийн спортын наадмын аварга/, Самар Амер Ибрагим Хамса  /Египет, Африкийн аварга/

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна