Чуулганы хуралдаан өндөрлөв

2016 оны 4 сарын 7

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад багш нарын цалин хөлс, хүүхдүүдийн сургуульд орох насны тухай болон бусад асуудлаар янз бүрийн санал гарсан. Ингээд 17 цагийн үед УИХ-ын дарга З.Энхболд ээлжит чуулганыг маргааш үргэлжлүүлэх санал гаргалаа. Маргааш 09.00 цагт энэ хуулийн төсөлтэй холбоотой үг хэлэх гишүүдийн нэрсийг аваад чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна