+18 үйлчилгээ хэрэгжиж байна уу?

2016 оны 4 сарын 8

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээгээр өнөөдөр дэлхий даяар 4.2 сая садар самуун агуулга бүхий веб сайт ажиллаж байгаа нийт веб сайтын 12 хувь ажээ. Энэ садар самуун агуулгатай веб сайтаас хүүхэд залуусыг хэрхэн хамгаалах, цахим орчны соёлтой хэрэглээг бий болгоход улс орон бүр өөрийн зохицуулалтыг хийж байна.

Монгол улсын хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэхүү асуудалд анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Тус хорооноос батлан гаргасан ”Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”-ын 5.3-д “Айл өрхийн интернетэд насанд хүрэгчдэд зориулсан контент (+18) руу хандах хандалтыг хязгаарласан (систем эсвэл програм хангамжийн) үйлчилгээтэй байна. Энэ үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон байгууллагын веб сайтаар дамжуулан иргэдэд мэдээлнэ” гэх заалтыг оруулсан.

Энэ нөхцөл шаардлагын хэрэгжилт ямар байгааг Харилцаа холбооны зохицуулах хороо 2016 оны гуравдугаар сарын байдлаар гаргажээ. Улаанбаатар хотын өрхийн интернетийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээ эрхлэгчид дараах байдалтай байна. Үүнд:

Компани

Веб сайттай эсэх

+18 үйлчилгээ санал болгосон байдал

1

Ёкозунанэт ХХК

www.yokozunanet.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.

2

Кевико ХХК

www.kewiko.mn

Байгууллагын веб сайтаар дамжуулан K9 програм хангамжийг санал болгож байгаа. Програмын гарын авлага танилцуулгыг сайтад оруулсан.

3

Мобинет ХХК

www.mobinet.mn

customer.mobinet.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.

4

МЦХ ХК

www.mtcone.net

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн

5

Сансар интернэт ХХК

www.sansar.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.

6

Скаймедиа корпораци ХХК

www.skymedia.mn

Байгууллагын веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч байна.

7

Топика ХХК

www.topnet.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.

10

Улуснэт ХХК

www.mobicom.mn

Өрхийн интернет хэрэглэгчдэд зориулан Parental Control гэсэн нэмэлт үйлчилгээ гаргасан байгаа. www.customer.ulusnet.mn сайтаар дамжуулан хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.

11

Эйч Эн Ай ХХК

www.hni.mn

Байгууллагын веб сайтаар дамжуулан K9 програм хангамжийг санал болгож байгаа.

12

Эс Ти Экс Ситинэт ХХК

www.citinet.mn

Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.

13

Юнивишн ХХК

www.unitel.mn

www.unitel.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой, хэрэглэгчийн гэрээнд тусгасан.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна