Жак Ма сониноо үнэгүй болгов

2016 оны 4 сарын 8

Хятадын онлайн худалдааны гигант Алибаба группын эзэн Жак Ма бизнесээ өргөжүүлж, хэвлэлийн салбар руу орсон. Тэрбээр англи хэл дээр хэвлэгддэг Хонгконгийн South China Morning Post /Өмнөд Хятадын шуудан/ сониныг худалдан авсан.

Шинэ эзэмшигч Алибаба групп онлайн хувилбарыг үнэгүй болгосноор ажлаа эхэлсэн байна. South China Morning Post сонины онлайн хувилбар болон гар утасны аппликэйшн нь төлбөртэй байсныг болилж үнэ төлбөргүй болгожээ. Энэ нь хэрэглэгчийн урсгалыг татаж, ингэснээр реклам сурталчилгаагаа нэмэх зорилготой юм.

Шинэ эзэмшигч сонины өнөөг хүртэл барьж ирсэн хараат бус нийтлэлийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

South China Morning Post сонины эзэмшигч нь Куокийн гэр бүл боловч өнгөрсөн жилээс хувьцааных нь дийлэнхийг SCMP групп эзэмшиж байсан юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна