Заха Хадидын дурсгалд зориулсан гутал

2016 оны 4 сарын 8

Wangjing Soho, Бээжингийн цогцолбор

Өнгөрсөн долоо хоногт таалал төгсөн араб гаралтай архитекторч эмэгтэй Заха Хадидын уран барилга, загварт оруулсан хувь нэмэр асар их. Түүний бүтээлүүдийн чиглэлийг деконструктивист хэмээн нэрлэдэг бөгөөд эдгээр бүтээл нь алмайруулдаг. Италийн гутлын брэнд Premiata Захад зориулж түүний бүтээлүүдийг санагдуулам хэв загвар бүхий гутал урлажээ.

Гутлын элемент нь улнаас аажмаар өргөгдөн өсгий нь агаарт байгаа мэт харагдана. Өсгийг үелсэн үелээгүй хоёр хувилбараар хийжээ. Заха Хадидын бүтээлүүдийн үеллийн санаа нь Бээжин хот дахь Wangjing Soho, Францын Монпелье хотын  Pierresvives цогцолборуудад тод харагддаг.

Захагийн шаахай ур талаараа онгорхой, ар талдаа цахилгаантай товчтой. Өнгөөр тоглохыг эрмэлзсэнгүй, хар цагааны хүрээнд ганц нэг өөр өнгийг ашиглажээ. Онцлог нь шаахайнууд нь харанхуйд гэрэл ойлгох бүрээстэй. Гутал хараахан худалдаанд гараагүй. Энэ шаахаа авангардхэв маягтай бүсгүйчүүдэд таалагдах нь лавтай.

Монпелье хотын Pierresvives цогцолбор

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна