ХХ зууны Нью-Йоркийн ажилчдын амьдрал гэрэл зурагт

2016 оны 4 сарын 8

Вальтер Розенблюм, Chick’s candy store, 1938 © Rosenblum Photography Collection

ХХ зуунд гэрэл зургийн сэтгүүл зүйг өөрчилсөн Нью-Йоркийн хувьсгалт Photo League гэх уран бүтээлийн нэгдлийн түүхэн зургуудын үзэсгэлэн гуравдугаар сарын 30-нд ОХУ-ад нээгдлээ. Уижи, Лизет Модел, Сид Гроссман, Эрик Стоун, Морис  Энгл зэрэг алдартнуудын бүтээлээс бүрдсэн New York's Photo League  үзэсгэлэн Москвагийн Еврейн музей ба Ил тод байдлын төвд ажиллаж байна.

Берлины “Межрабпом” гэх коммунист байгууллага ажилчин ангийн өдөр тутмын амьдралыг харуулах зорилгоор 1930 онд гэрэл зургийн компани байгуулжээ. Энэ нь явсаар Film and Photo League нэртэй гэрэл зурагчид болон баримтат киноны уран бүтээлчдийн нэгдэл гэгдэж байгаад 1934 онд Frontier Films, Photo League хоёр болон хоёр салжээ.

Photo League-ийн гишүүд Гарлем, Бронксийн ядуусын хорооллын зураглалыг гэрэл зурагт буулгах болжээ. Ингэж гэмт хэргийн сурвалжлага, хотын гэрэл зургийн төрөл үүссэн түүхтэй. Үзэслэнэ тавдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Рут Оркин, VE Day, 1945, © Mary Engel - Orkin/Engel Film and Photo Archive

Вальтер Розенблюм, Girl on a swing, 1938 © Rosenblum Photography Collection

Рут Оркин, Man in Rain, 1952 © Mary Engel — Orkin/Engel Film and Photo Archive

Моррис Энгель, Park Avenue, 1947 © Mary Engel — Orkin/Engel Film and Photo Archive

Вальтер Розенблюм, Boy on a roof, 1947, © Rosenblum Photography Collection

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна