УИХ-ын чуулган эхэллээ

2016 оны 4 сарын 8

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ. Хуваарийн дагуу Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Өчигдөр чуулганы хуралдаан дээр энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр багш нарын ажлын ачаалал, цалин хөлс, хүүхдүүдийн сургуульд орох насыг нарийн тооцоолж хуульчлах хэрэгтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байсан юм. Энэ хуулийн төсөл дээр үг хэлэх саналтай гишүүд чуулганы хуралдааны цагт амжаагүй учраас одоо үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.    

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна