Хөхний хорт хавдраас сэргийлье

2016 оны 4 сарын 7

Зориг сангийн Залуу Манлайлагч хөтөлбөрийн оролцогчдын хэрэгжүүлж буй нийгэмд ээлтэй “I Love Me” төслийн хүрээнд хорт хавдараас сэргийлэх цуврал инфографикууд хүргэж байгаа билээ.

Бид энэ удаадаа хөхний хорт хавдрыг онцлохоор шийдлээ. Дэлхийд нийт хорт хавдрын 10 орчим хувийг, манай оронд нийт хорт хавдрын 5 хувийг хөхний хавдар эзэлж, 66,7 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. 2000-2008 онуудад 100.000 эмэгтэйд ногдох хөхний хавдрын өвчлөл 2.5-аас 3.6 хүрч нас баралтын түвшин 0.8-аас 1.3 болж өсчээ.

Хөхний хавдар ихэвчлэн эмэгтэйчүүдэд, харин цөөн тохиолдолд эрэгтэйчүүдэд тохиолддог. Хөхний хавдар үүсэхэд удамшил, даавар, орчин, физиологи, нийгэм биологийн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хөхний хавдар нь удамших хандлагатай байдаг тул ээж, төрсөн эгч, эмэгтэй дүү, охин зэрэг ойрын хамаатан хөхний хорт хавдраар өвдөх нь эрсдэлтэйд тооцогддог. Жирэмслэхээс хамгаалах дааврын эм уух, цэвэршилтийн үед дааврын эмчилгээ хийлгэх зэрэг нь хөхний хавдар үүсэх эрсдлийг мөн нэмэгдүүлэх магадлалтай.

Хөхний хавдраас сэргийлэх бүрэн боломжгүй ч урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээг авснаар үүсэх эрсдлийг бууруулах боломжтой. Тухайлбал амьдралын хэв маягийг өөрчлөх,зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жинг багасгах гэх мэт. 
Хөхний хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй, чухал арга нь илрүүлэг үзлэг юм. Хөхний хавдрыг эрт үед нь илрүүлснээр өвчлөл, нас баралтыг бууруулах боломжтой ба илрүүлэх олон арга байдаг. Хөхний хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэй та сар бүр өөрөө хөхөө шинжих мөн эмчийн үзлэг, шинжилгээнд жил бүр хамрагдах нь зүйтэй.

Манай төслийн бусад инфографикийг үзэхийг хүсвэл доорх холбоосуудаар орно уу.

http://www.news.mn/content/238199.shtml

http://www.news.mn/content/238888.shtml

http://www.news.mn/content/239583.shtml

Нийгэмд ээлтэй “iLoveMe” төслийн багтай 9905-8005, 8904-7500, 9111-2221 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна