Улаанбаатар хотод цаашид хийх ажлын талаар иргэдийн өгсөн даалгавар

2016 оны 4 сарын 8

“Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярыг угтан гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлаа нээлттэй тайлагнаж, цаашид ямар ажил хийх талаар даалгавар авсан билээ.

Тэгвэл нийслэлд хийсэн ажлуудаас алийг нь илүү үнэлж байна вэ, Улаанбаатар хотоо илүү сайхан болгохын тулд ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуулгад нийслэлийн зарим иргэн ингэж хариулжээ.  

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны иргэн, өндөр настан С.Оюунчимэг:

Хотод өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас хүний төлөө гэсэн үйлдэл болгон нь настан бидэнд мэдрэгдэж байгаа учраас дээрх 9 төрлийн ажлаас аль нэгийг нь онцлоход хэцүү байна. Гэвч өөрийн амьдралаас жишээ татахад нэг хүү маань эхнэр, ач нарын минь хамт зээлд хамрагдан орон сууцанд сэтгэл хангалуун амьдарч, зорилготой амьдарч байна.  Мөн нэг ач маань шинээр баригдсан гуравдугаар сургуульд суралцаж байгаа нь та бүхний хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байна. Нийтийн тээвэрт смарт карт хэрэглэж байгаа нь бас их дэвшилттэй ажил болсон. Мөн худгаас усаа 24 цагийн турш картаар авч байна. Ийнхүү нийслэлийн ажил бидэнд, хүн бүрт ажил, амьдралд нь холбогдож, өрх бүрт хүрч байгаад баярлалаа.
Санал: 100 айлын цагаан байруудыг богино хугацаанд дахин төлөвлөлтөд хамруулж өгөөрэй. Эндхийн оршин суугчид үнэхээр олон жил хүлээж байна.    

Хан-Уул дүүргийн иргэн А.Алтанчимэг:

Нийслэлд хийсэн ажлуудаас “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэл гэсэн ажлыг үнэлсэн байв. Тэрээр Улаанбаатар хотоо улам сайхан болгохын тулд дараахь ажлыг хийх шаардлагатай гэж үзжээ.

  • Гэр хороолол дундах замыг янзлах, гэрэлтүүлэг тавихгүйгүй бол харанхуй хэцүү байна.

  • Цахим газар олголт үр дүнгүй байна.

  • Цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулах.

  • Паб, караокег цөөлөх, түүний оронд залуучуудыг цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, тоглоомын төв байгуулах.

  • Үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлж, нас харгалзахгүй байх, ялангуяа 35-аас дээш насны хүмүүсийг ажилд хамруулах шаардлагатай байна.

Багануур дүүргийн иргэн Д.Мөнх-Оргил:

Шинэ сургууль, цэцэрлэг, хот тохижилт, цэцэгжүүлэлтийн ажлыг бусдаас нь илүү үнэлжээ. Тэрээр Улаанбаатар хотоо илүү сайхан болгоход дараахь ажлуудыг хийх шаардлагатай саналаа бичсэн байв.

  • Авто замын шинэчлэлийг маш зөв, зохион байгуулалттай болгох.

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг далайцтай, хүртээмжтэй, оновчтой болгох

  • Түрээс төлөх бус насан туршийн орох оронтой болгохыг маш их дэмжих

Хан-Уул дүүргийн иргэн Б.Цагаан:

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэл, хот тохижилт, цэцэгжүүлэлт, шинэ сургууль, цэцэрлэг, цахим газар олголтыг онцолж үнэлжээ.

  • Дахин төлөвлөлтийг эрчимтэй үргэлжлүүлэх

  • Нэмж цэцэрлэг, сургууль барих

  • Газар олгох ажлыг ойр ойрхон зохион байгуулах ёстой гэж саналаа бичсэн байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна