Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ болно

2016 оны 4 сарын 8

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоог чөлөөт бөхийн алдартнууд, ахмадууд, сонирхогчид хамтран 2016 оны 1-р сард шинээр байгуулжээ. Тус холбооны ерөнхийлөгчөөр Эрүүл мэнд спортын сайдын зөвлөх Б.Өнөбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар ОУХМ Д.Ганбат нар ажиллаж байна.

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хуваарийн дагуу мастеруудын УАШТ-ийг энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ-2016 тэмцээн дөрөвдүгээр сарын 25-д Буян-Ухаа спортын ордонд болох бөгөөд ахмад бөхчүүд 35-42 нас, 43-48 нас, 49-56 нас, 57-гоос дээш гэсэн насны ангилалд өрсөлдөнө. Жингийн хувьд нас бүртээ 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, -100 кг, +100 кг байх ажээ.

Тус тэмцээн болон чөлөөт бөхийн мастеруудын холбоотой мэдээллийг авахыг хүсвэл 9911-6817 (Д.Ганбат), 9918-0541 (Б.Эрдэнэбаяр) нартай холбогдоно уу.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна