Нефтийн зах зээл тогтворгүй хэвээр

2016 оны 4 сарын 8

Нефтийн зах зээлийн байдал тун тогтворгүй байна. “Баавгай” ялалтаа тэмдэглэж амжаагүй байтал “бух” дахиад л дийлж эхэллээ.

Энэ долоо хоногийн дундуур зах зээлийн томоохон тоглогчид нефтийн үнэ бууна гэж хэлэхээр байсан юм. Дөрөвдүгээр сарын 17-ны Дохад нефть үйлдвэрлэгчид цуглан уулзаж, энэ зах зээлийг хэрхэн зохицуулах талаар ярилцах учиртай.

АНУ-ын нефтийн нөөцийн хэмжээ багассан тухай API агентлаг Мягмар гаригт мэдээллээ. Мягмар гаригийн арилжааны төгсгөлөөр  нефтийн үнэ нэмэгдэж эхэллээ. Лхагва гаригт үнийн өсөлт үргэлжлэв. Өдрийн арилжаа нь нэмэхээр төгслөө. Үүнд нь Эрчим хүчний агентлагийн нөөцийн мэдээ нөлөөлөв.

Энэ жилийн хувьд нефтийн нөөц ихээхэн хорогдсон мэдээтэй байна. Нөөц 4,9 сая баррель болов. Бас дээр нь Нефть боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт 199 мянган баррелиар нэмэгдсэн байв. Бензины эрэлт ч долоо хоногт 4,5 хувиар нэмэгджээ.

Zerohedge

Асуудлын түүх

Хөрөнгө оруулалтын Bespoke Investment Group компанийн шинжээчдийн үнэлгээгээр АНУ-ын нефтийн нөөц сүүлийн 20 жилд байгаагүйгээр багасчээ. Хамгийн сүүлд 1997 онд ихээр багасч байжээ. Энэ долоо хоногт АНУ-д нефтийн нөөц 14 мянган баррелиар буурчээ. Олборлолтын хэмжээ нь одоо хоногт 9,008 сая баррель байна.


Хэрэв ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол торх нефтийн үнэ 45-46 ам.доллар хүрэх магадлал өндөр байна. Хэрэв энэ хандлага үргэлжлэх аваас Дохагийн уулзалтын үеэр нефтийн үнэ зорилгот төвшиндөө очно. Нефть олборлогч улсууд нэг баррелийн үнийг ядаж 50 ам.долларын орчим хүрэхийг хүлээж байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна