“Дортмунд”, “Ливерпүүл” тэнцлээ

2016 оны 4 сарын 8

Өнгөрсөн шөнө Европа лигийн хүрээнд 1/8-ийн эхний тоглолтууд явагдаж, тэр дундаа үзэгчдийн хамгийн сонирхлыг татаад байсан Германы “Боруссиа Дортмунд” клуб талбай дээрээ Английн “Ливерпүүл” клубыг хүлээн авч эвийн гэрээгээр өндөрлөлөө.

Уг тоглолт “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх хүрээлэнд 65845 үзэгчтэй эхэлсэн бөгөөд тоглолтын нэгдүгээр үед эхний гоолыг талбайн зочин багаас Ориги нээж тооны харьцааг 0:1 болгон өөрчилж, эхний үе ийнхүү өндөрлөсөн. Харин хоёрдугаар үе дөнгөж эхлээд удаагүй байхад 48 дахь минутад Мхитарян баруун жигүүрээс алсын дамжуулалт өгөхөд багийн ахлагч Хүммельс толгойгоороо чулуу болгож тоог 1:1 болгож тэнцүүлснээр тоглолт ийнхүү тэнцээгээр өндөрлөжээ.

Өнгөрсөн шөнө явагдсан Европа лигийн 1/8 тоглолтууд:

Брага 1:2 Шахтер

Вильярреал 2:1 Спарта Прага

Атлетик Билбоа 1:2 Севилья

Сонирхуулахад, ирэх пүрэв гаригт буюу 14-ны шөнө хариу тоглолт “Ливерпүүл”, “Дортмунд” клубын хариу тоглолт “Энфилд” цэнгэлдэхэд явагдана.

Я.ТӨМӨР-ОЧИР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна