Brexit эрсдэл ЕХ-ны банкуудад $123 тэрбумын хохиролтой

2016 оны 4 сарын 8

Хэрэв Их Британи Европын холбооноос гарахаар шийдвэл Европын банкууд нь нэг том зээлдэгчээ алдана гэсэн үг. Европын банкууд дор хаяж 108 тэрбум еврогийн буюу 123 тэрбум ам.доллар тэнцэх үнэт цаасыг солих хэрэгтэй болох юм.

Европын Холбооны үнэт цаасыг худалдан авсан зээлдүүлэгчид, ипотекийн зээл эзэмшигчид өөр үнэт цаас хайх болно. Ингэж байж л тэд өрөө нөөцлөх юм.

Их Британийг Европын холбооноос гарсаны дараа ийм үнэт цаасуудыг нөөц бүтээх хөрөнгө гэж Европын Төв банк хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийг барагдуулах тал дээр банкуудад хүндрэл гарах нь тодорхой. Тэр их хэмжээний үнэт цаасыг шууд сольж чадахгүй учраас хүндрэл үүсэх ажээ.

Базелийн гэрээний хүрээнд банкууд нь санхүүгийн шинэ хямрал үүслээ гэхэд тогтвортой байдлыг барьж байх стандартыг мөрдөх ёстой. Тэр үзүүлэлт нь мөнгө болгон хувиргах 30 хоногийн дотор төлбөр хийгдэх ёстой дээд зэрэглэлийн үнэт цаасыг байлгахыг банкуудаас шаарддаг.

Ийм үнэт цаас тус холбоонд багтдаг аль нэг орных байж болно. Ийм үнэт цаасны хэмжээ нь  ойролцоогоор 108 тэрбум евро болох юм. Хэрэв Brexit үнэхээр холбооноос гарлаа гэхэд  Их Британийн банкууд үнэт цаасаа идэвхтэй худалдах болно.

Европын банкууд нь Их Британийн үл хөдлөх хөрөнгийн зээлээр баталгаажсан үнэт цаасны идэвхтэй хөрөнгө оруулагчид юм. Эдгээр үнэт цаас ашиг өндөртэй байдаг. Үүний нэг жишээ нь Nationwide Building Society юм. Энэ байгууллага хоёрдугаар сард нэг тэрбум паундын үнэт цаас худалдсаны 95 хувийг Европын банкууд авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна