Трампын нүцгэн хөргийг Лондонд үзүүлнэ

2016 оны 4 сарын 8

Фото: Illma Gore

Лондоны уран зургийн Maddox галерей АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трампын нүцгэн хөрөг зургийг дэлгэх гэж байгаа хэмээн The Daily Mail сонин мэдээлэв.

Зураач эмэгтэй Илма Гор Трампыг хувцасгүйгээр ямар харагдаж болохыг харуулсан зургаа “Make America Great Again” (“Америкийг дахин агуу болгоцгооё”) хэмээн нэрлэжээ. Энэ нь Трампын сонгуулийн уриа юм. Зураас уг зургийг хоёрдугаар сарын 9-нд Facebook дэх өөрийн хуудсандаа тавьсан юм. Зургийн хэдхэн цагийн дотор 260 мянган удаа share-лсэний дараа Facebook хаалт тавьжээ.

Америкчуудын зүгээс болон Трампын талынхнаас ихээхэн дарамт ирсэн учраас зураас энэ зургаа АНУ-ын урлагийн галерейнүүдэд тавихгүй гэж шийджээ. “Лондон ямагт чөлөөт сэтгэлгээгээрээ ялгагдаж ирсэн. Маргаан үүсгэх ямар ч бүтээлийг үзүүлэхээс айдаггүй” гэж зураач бүсгүй хэлжээ.

Дөрөвдүгээр сард жүжигчин, телевизийн хөтлөгч Челси Хандлер Трампыг доромжилсон үгийг бие дээрээ бичсэн гэрэл зургийг Трамп руу илгээж байсан юм. Эдүгээ 41 настай жүжигчин эмэгтэй өгзгөн дээрээ Trump Is A Butt Hole (“Трамп бол хошногоны нүх”) гэж бичүүлээд ар талаасаа авахуулсан зургаа илгээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна