“Давхар дээл”-ийг тайлах төслийг хэлэлцэж байна

2016 оны 4 сарын 8

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-аар анхны хэлэлцүүлгийн нь Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжлүүллээ. Мөн Засгийн газар өнгөрсөн онд өргөн барьсан  Газрын тухай хуулийн төслөө эргүүлэн татсан талаар УИХ-ын дарга дуулгав. Үүний дараа  Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг нь өсөлттэй байхад улс төр нь тогтвортой байдаг.  Эдийн засаг нь унаад ард түмэн нь хямраад ирэхээр улс төр өрнөдөг. Үүнээс болж Засгийн газар унадаг. Гэтэл яагаад өнөөдөр оруулж ирж байгаа юм. Давхар дээлийг өмнө нь бид хэлэлцээд УИХ дэмжээгүй шүү дээ. Гэтэл нэг бүрэн эрхийн хугацаанд яагаад хоёр удаа энэ төслийг оруулж ирж байгаа юм бэ. Их хурал хүлээж авахгүй гээд өмнө нь шийдчихсэн асуудал шүү дээ. Тиймээс Их хурлын даргаас асуумаар байна. УИХ яагаад нэг хэлэлцсэн асуудлаа дахин дахин хэлэлцээд байгаа юм бэ. Энэ хаврын чуулганаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэх байх гэж бодож байсан. Гэтэл яагаад дахиад л сандал суудлын хэрүүл хийгээд сууж байгаа юм бэ. Цэцийн даргыг өөрчлөх юм уу, сандал ширээний асуудал ярихаар л  хэлэлцэх асуудлын хуваарь нь өөрчлөгдөөд байдаг.

 З.Энхболд: Нэг асуудлыг дөрвөн жилд нэг удаа хэлэлцэнэ гэсэн хууль байхгүй. Хэдэн ч удаа хэлэлцэж болно.

Ч.Өнөрбаяр:  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийж болохгүй гэсэн байр суурин дээрээ Ерөнхийлөгч хатуу байгаа.  Төрийн ажил бол албан бичгээр явагдаж байгаа. Албан бичгээр өгч байгаа хариуг Ерөнхийлөгчийн байр суурь гэж хэлж болно.

Н.Батцэрэг: Байгаль орчны яамыг яагаад ерөнхий чиг үүргийг нь хасчихсан юм бэ. Гадаад хэргийн яам, Сангийн яам, хууль зүйн яамыг л  ерөнхий чиг  үүргийн яам байна гээд заачихсан байна. Зам тээврийн яамны эрхлэх асуудал. Ногоон мэргэжлийн хүн бол харин ч универсалный байдаг.

А.Тлейхан: Ерөнхийлөгчөөс орж ирсэн хуулийг зөв зүйтэй хууль болсон гэж бодож байна. Одоо гэхэд л хоёр сайд л давхар дээлгүй байна.  Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж зөв. УИХ-ын дотор нэг жижиг УИХ байгуулагдчихдаг. Хоёр төрлийн зүйл дээр цаашдаа анхаарч өгөөч ээ гэж хүсч байна. Шадар сайд хүн УИХ-ын гишүүн байж болдоггүй юм уу.  Дэлхийд мэргэшил гэдгийг нэгдүгээрт тавьдаг. Засгийн газрын томилгоог хийж байхад салбараа мэдэхгүй хүн салбарын сайд хийгэд явж байна. Ангийнхаа хүүхдүүдийг ямар муулалтай биш. Засгийн газрын сайдыг томилохдоо мэргэшсэн гэдэг шалгуур тавьж болдоггүй юм уу?

Ч.Өнөрбаяр: Шадар сайдтай холбоотой асуудлыг ерөнхий чиг үүрэгт оруулах эсэхийг УИХ өөрөө шийдэх бүрэн эрхтэй.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна