Шинээр дөрвөн компани БНСУ-ын визний мэдүүлэг авна

2016 оны 4 сарын 8

БНСУ руу зорчих монгол иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Энэ нь визний мэдүүлэг хүлээн авч байгаа газруудад ачаалал үүсгэж байгаа юм. Энэ байдлыг харгалзан үзэн шинээр дөрвөн компанид эрх олгосон байна.

Мөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Хууль зүйн яамны сайдын тушаалаар БНСУ-ын виз мэдүүлж байгаа хүмүүст Цагдаагийн газрын тодорхойлолтыг гаргаж өгөх болжээ.

Визний мэдүүлэг хүлээн авдаг байсан “Паспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “Бридж Хан-Монлау” гэсэн гурван байгууллага дээр дахин дөрвөн байгууллага нэмэгджээ.

Шинээр нэмэгдсэн байгууллагууд:

1. Чингис тур

Байрлал:                      Сүхбаатар дүүрэг, Чингис тур компанийн 2 давхар

Утас:                (+976)9916-6177, (+976)11-32-1770

Цагийн хуваарь:            Даваа-Баасан: 09:00-12:30, 13:30-18:00

2. Монгол Намшин ХХК

Байрлал:                      Хан-Уул дүүрэг, Ажилчдын соёлын ордрны баруун талд (Ez-visa&tour), 19-р хороолол

Утас:                (+976)7014-3332, (+976)9462-0000

Цагийн хуваарь:            Даваа-Баасан: 09:00-18:00, Бямба: 10:00-15:00

3. GH&F

Байрлал:                      Баянгол дүүрэг, Бэкду таун 59 байр 303 тоот (10 хороолол MK колонкын хойно)

Утас:                (+976)7722-7700, (+976)7722-7744

Цагийн хуваарь:            Даваа-Баасан: 09:00-18:00

4. Монгол ньюс ХХК

Байрлал:                      Чингэлтэй дүүрэг, Монгол ньюс ххк-ны байр 1 давхарт

Утас:                321989

Цагийн хуваарь:            Даваа-Баасан: 09:00-18:00

БНСУ-ын виз мэдүүлэгч иргэдийн хувьд заавал БНСУ-ын ЭСЯ-ыг зорилгүй өөрт ойр байрлалтай виз мэдүүлэг хүлээн авах байгууллагад очиж үйлчлүүлэх боломж нээгдэж байна.

Мөн ЭСЯ-наас ойрын үед Монгол иргэд БНСУ-д аяллын зорилгоор зорчин хууль зөрчих (харлах буюу визний хугацааг сунгалгүй оршин суух, ажиллах) болсонтой холбоотойгоор виз мэдүүлгийн баримтыг нарийвчлан шалгаж байгаа учраас визний хариу олгох хугацаа оройтож байгааг албан бус эх сурвалжаар дамжуулан мэдэгдсэн байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна