Дэлхийн банк буурай орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэв

2016 оны 4 сарын 8

 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд Дэлхийн банкнаас буурай орнуудад үзүүлэх тусламжийн мөнгөө нэмэгдүүлжээ. Парис хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан дэлхийн дулаарлыг зогсоох зорилгод нийцүүлэн Дэлхийн банк цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх 59 хуудас төлөвлөгөөг гаргасан байна.

 

Дэлхийн банкнаас 2020 он хүртэл жил бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд 3.5 тэрбум ам.долларыг зарцуулахаар болжээ. Өмнө нь  2.3 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн байсан аж. Дэлхийн банк хөгжиж буй орнуудад 150 сая өрхийг цахилгаанаар хангах 30 гигибаттын станц барихад туслахаар төлөвлөсөн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна