Багийн тэмцээнд Дархан-Уул, Налайхын багууд түрүүллээ

2016 оны 4 сарын 8

2016 оны чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-ний гурав дахь өдөр шилдэг баг шалгаруулах тэмцээн боллоо.

Хөвгүүдийн төрөлд Ё.Батдархан дасгалжуулагчтай ”Дархан-Хасу-Мегастарс” клуб, Б.Алтангадас дасгалжуулагчтай “Аварга” спортын дунд сургууль, Т.Ганболд дасгалжуулагчтай Архангай аймгийн баг, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг, Г.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай БТСДуС-ийн баг, С.Банзрагч, Ж.Оюунпүрэв дасгалжуулагчтай Увс аймгийн баг, Х.Баярнэмэх дасгалжуулагчтай “Алдартан” клуб, Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг зэрэг 8 баг өрсөлдлөө.

Хөвгүүдийн “Б” хэсэгт “Дархан-Мега-старс” клуб нэгдүгээр тойрогт Өвөрхангай аймгийн багийг 5:5, хоёрдугаар тойрогт Баянхонгор аймгийн багийг 8:2, гуравдугаар тойрогт Увс аймгийн багийг багийг 7:3 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хэсгээсээ шалгарч шувтаргын барилдаанд БТСДуС-ийн багийг 8:2 харьцаагаар буулган авч түрүүлжээ.

“Дархан-Мега-старс” клубын багт 42 кг-ын жинд Э.Тэгшжаргал, 46 кг-ын жинд Н.Наранхүү, Т.Өлзийхишиг, 50 кг-ын жинд О.Сүлдхүү, 54 кг-ын жинд Д.Жамсранжав, 58 кг-ын жинд Г.Алтантулга, 63 кг-ын жинд А.Дөлгөөн, 69 кг-ын жинд Т.Тэргэл, 76 кг-ын жинд Г.Ган-Очир, 85 кг-ын жинд Б.Билгүүн нар барилджээ.  

Хөвгүүдийн “А” хэсэгт БТСДуС-ийн баг Архангай аймгийн багийг 6:4, “Аварга” спортын дунд сургуулийн багийг 8:2, “Алдартан” клубыг 9:1 онооны харьцаагаар ялж хэсгээсээ шалгарсан байна. Тус багт 42 кг-ын жинд Э.Цогтжаргал, 46 кг-ын жинд О.Эрдэнэжаргал, 50 кг-ын жинд Т.Энххүслэн, 54 кг-ын жинд Н.Нямбаяр, 58 кг-ын жинд О.Даваабаяр, 63 кг-ын жинд Ч.Онон, 69 кг-ын жинд Л.Буян-Очир, 76 кг-ын жинд Г.Ариунболд, 86 кг-ын жинд Н.Алтанбагана нар барилдсан байна.

Баянхонгор аймгийн баг нэгдүгээр тойрогт Увс аймгийн багийг 6:4 онооны харьцаагаар дийлж хоёрдугаар тойрогт “Дархан-Мега-Старс” багт 2:8 онооны харьцаагаар хожигдож Өвөрхангай аймгийн багийг 5:5 онооны харьцаагаар хожиж гуравдугаар байрны төлөө барилдаанд Архангай аймгийн багийг 5:4 онооны харьцаагаар ялжээ. Тус багт 42 кг-ын жинд Б.Дашдондог, 46 кг-ын жинд Д.Санжмятав, 50 кг-ын жинд Д.Түвшинзаяа, 54 кг-ын жинд Э.Ууганбаяр, 58 кг-ын жинд Э.Бямбадорж, А.Дэлгэрдалай, 63 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 69 кг-ын жинд Э.Батмагнай, 76 кг-ын жинд Э.Гонгор, 100 кг-ын жинд Э.Мягмаржав нар барилдсан байна.    

Нэгдүгээр байр         “Дархан-Мега-старс” клуб, дасгалжуулагч Ё.Батдархан

Хоёрдугаар байр       БТСДуС, дасгалжуулагч Г.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр

Гуравдугаар байр      Баянхонгор аймгийн баг, дасгалжуулагч С.Мөнхдуулдах

Дөрөвдүгээр байр     Архангай аймгийн баг, дасгалжуулагч Т.Ганболд

            Охидын төрөлд С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг, С.Мөнхсүх дасгалжуулагчтай “Женко” клуб, Г.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай БТСДуС-ийн баг, Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Налайх дүүрэг, Ц.Ганзориг, Д.Эрхэмбаяр дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг, Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг, Б.Түвшинтөгс, Б.Гэндэн  дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клуб, Х.Магвандорж дасгалжуулагчтай Багануур дүүргийн “Хөх “Эрчис” баг зэрэг 8 баг өрсөлджээ.

Охидын “А” хэсэгт Налайх дүүргийн баг нэгдүгээр тойрогт Багануур дүүргийн “Хөх Эрчис” багийг 6:2, хоёрдугаар тойрогт Баянхонгор аймгийн багийг 5:5, гуравдугаар тойрогт Өвөрхангай аймгийг багийг 8:2 онооны харьцаагаар ялж хэсгээсээ шалгарч шувтаргын барилдаанд “Женко” клубын багийг 7:3 онооны харьцаагаар дийлжээ. Налайх дүүргийн багт 43 кг-ын жинд Б.Бямбасүрэн, 46 кг-ын жинд А.Равшаа, 56 кг-ын жинд Б.Энхсувд, 60 кг-ын жинд Б.Сарнай, 65 кг-ын жинд Б.Намуунзул, 70 кг-ын жинд С.Нуржан нар барилджээ.

Охидын “Б” хэсэгт “Женко” клуб нэгдүгээр тойрогт Өмнөговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубын багийг, хоёрдугаар тойрогт БТСДуС-ийн багийг, гуравдугаар тойрогт Өмнөговь аймгийн багийг тус тус 5:3 онооны харьцаагаар ялж хэсгээсээ шалгарчээ. Тус багт 43 кг-ын жинд Д.Отгонжаргал, 46 кг-ын жинд Б.Эрдэнэсувд, 49 кг-ын жинд Б.Баярмаа, 52 кг-ын жинд О.Сарансувд, 56 кг-ын жинд О.Ванчигмаа, 60 кг-ын жинд Д.Түмэнхүслэн нар барилджээ.

Гуравдугаар байрын төлөө барилдаанд С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг БТСДуС-ийн багийг 7:3 онооны харьцаагаар хожжээ.  Баянхонгор аймгийн багт 38 кг-ын жинд Б.Номуун, 40 кг-ын жинд Т.Цээням, 43 кг-ын жинд Х.Шүрэн-Эрдэнэ, 46 кг-ын жинд М.Пүрэвтунгалаг, 49 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, 52 кг-ын жинд Б.Хонгорзул, 56 кг-ын жинд А.Түвшинжаргал, 60 кг-ын жинд Г.Цэндхорол, 70 кг-ын жинд Б.Баярмаа нар барилджээ. 

Нэгдүгээр байр         Налайх дүүргийн баг, дасгалжуулагч Д.Мөнхбаяр

Хоёрдугаар байр       “Женко” клуб, дасгалжуулагч С.Мөнхсүх

Гуравдугаар байр      Баянхонгор аймгийн баг, дасгалжуулагч С.Мөнхдуулдах

Дөрөвдүгээр байр     БТСДуС-ийн баг, дасгалжуулагч Г.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр

Багийн тэмцээн нь чөлөөт бөхийн спортын амт шимтийг мэдрүүлж хамтач үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь харагдлаа. Дэвжээнд гарсан бөхчүүд багийнхаа төлөө бүхний дайчилж хөвгүүд, охид багийнхаа бөхчүүдийг уухайлан дэмжиж байгаа нь их сайхан харагдаж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна