Данийн коммунист нам Пхеньяныг дэмжихээ зогсоов

2016 оны 4 сарын 8

 

Данийн Коммунист нам Хойд Солонгосын эрх барих намыг дэмжин хамтарч ажиллахаа зогсоожээ. Данийн Коммунист намын эрх баригчид Хойд Солонгосын социализм бол жинхэнэ социализм биш” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тус нам Солонгосын хамтын нөхөрлөлийн холбооноос (KFA) гарч буйгаа мэдэгджээ. Данийн социалистууд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн амбицыг эсэргүүцэн Хөдөлмөрийн намыг дэмжин хамтарч ажиллахаа зогсоосон аж.

 

Солонгосын хамтын нөхөрлөлийн холбоо нь Испанийн иргэн Алехандро Као де Бенос де Лес Пересийн тэргүүлсэн Пхеньяныг дэмжих олон улсын сүлжээ аж. Тус холбоо 2000 онд Испанид үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ, Норвеги, Канад, Бразиль, ОХУ, Хятад, Герман, Итали зэрэг дэлхийн 28 оронд албан ёсны төлөөлөгчийн газартай юм. 

 

Данийн Коммунист намын төлөөлөгчид 2002 онд, дарга нь 2006 онд тус тус Пхеньянд айлчилж хамтарсан мэдэгдэл хийж байжээ. Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлж байжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: NK NEWS.ORG

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна