Бурхан шашинтны өдрийг тэмдэглэж байна

2016 оны 4 сарын 8

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр “Олон улсын бурхан шашинтны өдөр”-ийг тэмдэглэж байна. Дэлхий нийтээрээ энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа нь энэ юм. Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав ёслолыг нээж үг хэлж, хуран цугласан лам хуврагуудтай Гавсүмба, шашин дэлгэрэхийн ерөөл болох Жинлавцогзол хурлаа. Мөн Мигжид Жанрайсиг бурханд мандал, зул өргөж, Богд ламын шашин дэлгэрэхийн ерөөл, Нүржин солдэв зэрэг номуудыг хурсан юм.

2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хуралдсан “Дэлхийн Буддистуудын дээд хэмжээний зургадугаар чуулган”-аар энэ өдрийг тэмдэглэж байхаар тогтсон юм. Тус чуулганы тэргүүнээр Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц сонгогдон хоёр жилдээ ажиллаж байгаа аж.

Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажавын хэлснээр “энэ өдөр бурхны шашны сургаал, номлолыг ард түмэндээ түгээх зорилготой” юм.

Монголын хүн амын 80 хувь нь буддын шашин шүтдэг.

А.ЦЭЭСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна