Залуучуудыг улаан бурхны дархлаажуулалтад хамруулна

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Залуучуудыг улаан бурхны дархлаажуулалтад хамруулна

18-30 насны залуус улаанбурхан өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэнтэй холбогдуулан ирэх сараас дархлаажуулалтын ажил зохион байгуулах гэж байна. Улаанбурхан өвчний дэгдэлт бага насны хүүхдээс гадна багадаа вакцинжуулалтад хамрагдаж байгаагүй 18-30 насныхны дунд элбэг байгаа аж. Тиймээс улаанбурхны эсрэг вакцинд ирэх сараас хамруулах юм байна.

Уг нь өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээс зургаан сартайгаас зургаан нас хүртэлх 156 322 хүүхдийг улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулсны дараа өвчлөл буурч эхэлсэн. Гэтэл өнгөрөгч хоёрдугаар сараас 15-29 насны оюутан залуучуудын дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ.

Улаанбурхан өвчин БНХАУ, ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирснээс гадна дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа нь суларсан хүмүүсийн бүлэг бий болсонтой шууд холбоотой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байгаа юм.  

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж