350 нугараач Чингисийн талбайд нугарна

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

350 нугараач Чингисийн талбайд нугарна

Монголын урлагийн нэгэн давтагдашгүй төрөл бол уран нугаралт. Монголын олон нугараач АНУ болон Европын циркүүдэд өөрийн авъяас чадвараа үзүүлдэг. Тэгвэл урлагийн энэ төрлөө дэлхийд дархалж, Гиннесийн номын амжилтад бичүүлэх санаачилга өрнөөд байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, энэ амжилтаа “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Эхний ээлжинд Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.

А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж