Засаг даргаа огцрохыг шаардаж жагсав

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Засаг даргаа огцрохыг шаардаж жагсав

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг огцрохыг шаардаж, иргэд нь өчигдөр жагсчээ.

Засаг дарга М.Чинболд нь сүүлийн гурван сарын хугацаанд дүүргийнхээ Тамгын газрын даргыг гурван ч удаа сольсон байна. Түүнчлэн Ч.Төрхүү, Н.Ганаа, Б.Батдорж нарын гурван орлогчоо сольжээ. Хороодод ч халаа сэлгээ хийх болсон байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны Засаг дарга М.Одонхүү, 22 дугаар хорооны Засаг дарга Ч.Цэвээндорж нарыг мөн л ажлаас нь халаад явуулжээ.  Үүнийг нь иргэд эсэргүүцэн жагссан юм байна. Тэд огцрох шаардлагаа Засаг даргадаа гардуулах гэтэл ажлын албаныхан нь эзгүй байна гэж хэлсэн учраас тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатарт энэ асуудлыг тавьжээ. Хуулиараа ийм асуудлыг 15 хоногийн хугацаанд багтаан хэлэлцэх ёстой байдаг тул Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 22-ны дотор багтан хуралдах ёстой болж буй аж.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж