Dell брэндийн 2016 ны шинэ загварын нөүтбүүкнүүд худалдаанд ирлээ

2016 оны 4 сарын 8

Дэлхийн IT салбарт тэргүүлэгч Dell брэндээс 2016 оны 6-р үеийн CPU-тэй цоо шинэ нөүтбүүкнүүд худалдаалагдаж эхлэлээ.

Intel компанийн I төрлийн CPU -ны тухай

Энэхүү Celeron, i3, i5, i7-ийн талаар ихэнхи хэрэглэгчид тоо нь сайжрах тусмаа үзүүлэлт сайжирдаг гэсэн ойлголттой байдаг.

Intel Celeron CPU нь Dual Core буюу хос цөмтэй, Харин i3 болон i5-н гол ялгаа нь Turbobooster технологид байдаг. Төв процессор нь Turbobooster-ийн тусламжтай өөрийн ажиллах давтамжаа өсгөх чадвартай байдаг ба жишээ нь i5 450м загварын процессор 2.40GHz-д ажилладаг бол Turbobooster-н ачаар 2.66GHz хүртэл өсч ажиллах чадвартай гэсэн үг юм. Эдгээр CPU-нүүд нь мөн 2 цөмтэй ба цөм бүр 2 урсгалаар ажиллах чадалтай тул Task manager-т 4 цөм ажиллаж байгаа мэт харагддаг. I7-н хувьд 4 цөмтэй ба 8 урсгалаар ажилладаг. Энэ шинэчлэлт нь CPU -нүүдийн хоорондын ялгааг маш сайн гаргаж өгсөн юм. i3 CPU нь Hyper Threading технологийн тусламжтайгаар 4 урсгалаар ажилладаг, харин i5-д энэ нь байхгүй гэвч i5-д давуу тал маш их бий. i5 turbobooster-тэй ба vpro(алсын зайнаас хандах,үйл ажилгаанд дэмжлэг үзүүлэх технологи юм). AES encryption (нууцлалын шифрлэлт)дэмжиж ажилдаг давуу талуудтай. i7-н хувьд хүчин чадал сайжирсан ба HypperThreading гэдэг зүйлийг бүрэн үзүүлэх болно.

Шинэчлэгдсэн нөүтбүүкнүүд анхан шатны хэрэглэгч, дунд шатны хэрэглэгч, мэргэжлийн түвшний хэрэглэгч нарт зориулж эдгээрийн хязгааруудыг тодорхой болгож өгсөн юм. Та комьпютерийг зөвхөн хэрэглээний прогоамм болон интернэт орчинд ашигладаг бол таны хэтэвчинд хэмнэлттэй Celeron(Dual Core) эсвэл i3 хангалттай юм. Боловсруулалт илүү хэрэгтэй программ хангамж ашигладаг бол i5 таньд илүү тохиромжтой юм. Мэргэжлийн програмууд ашигладаггүй бол таньд i5 болон i7-н ялгаа тийм ч сайн мэдрэгдэхгүй юм.

Энэхүү Inspiron 3162 энэхүү загвар нь оюутан залуус болоод сурагчдад илүү тохиромжтой бөгөөд хичээл ном бие даалтаа хийх интернэт орчинд ажиллахад хэрэгцээг бүрэн хангах бөгөөд 6-р үеийн Celeron(Dual Core) CPU-тэй бөгөөд 500 GB хатуу дисктэй, 11.6 инчийн HD дэлгэцтэй. Жингийн хувьд ердөө 1 кг жинтэй бөгөөд хичээл сургууль, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэт гадуур авч явахад хөнгөхөн авсаархан загвартай юм.

6-р үеийн Skylake CPU нь өмнөх үеийн Haswell CPU-ээс дүрс боловсруулах технологийн шинэчлэл хийсэнээр тоглоом сонирхогч залуусд нэгэн шинэ боломжийг гаргаж өгч байгаа юм. Ингэсэнээр тоглоом сонирхогч залуус тоглоомийг ямар нэгэн асуудалгүйгээр тоглох бүрэн боломжийг олгож байгаа юм.

Мөн 6 дугаар үеийн CPU нь хөргөлтийн систем нь өмнөхөөсөө илүү сайжирсэн бөгөөд эрчим хүчинд илүү хэмнэлттэй болсон.

Та Dell брэндийн 2016 оны гайхалтай бүтээгдэхүүнийг  PC mall сүлжээ их дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой.

 

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ                                                                    

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official                                                                

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна