Alibaba-гийн орос хувилбарыг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Alibaba-гийн орос хувилбарыг бий болгоно

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам “Цахим худалдааг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн дотоодын болон гадаадын зах зээлд гарх, хөгжих хөшүүрэг болгох” нэртэй баримт бичгийг боловсруулж дуусчээ. Энэхүү баримт бичиг нь Хятадын цахим худалдааны гигант “Алибаба”-гийн орос хувилбарыг бий болгох зорилготой юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдан гол талбар болох хүсэлтээ одоо ажиллаж байгаа оросын “Яндекс.Маркет”, “Юлмарт”, “Wikimart” компаниуд илэрхийлжээ.

“Юлмарт” компани гэхэд Оросын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах цахим дэд бүтэц бий болгоход төрийн түнш болон ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Яндекс.Маркет” компанийн хувьд дотоодын зах зээлдээ цахим худалдаанд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ экспортын чиглэлд хандуулахаа мэдэгджээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж