Ном их уншвал эдгээр зүйлс тохиолдоно

2016 оны 4 сарын 8

Их унш. Тэгвэл амьдрал илүү өргөснө. Яаж вэ гэж үү? Ингэж:

ТА БУХИМДМААР, ЦӨХӨРМӨӨР ЭСВЭЛ ГУНИГТАЙ АМЬДРАЛААСАА ЗУГТААХ АЮУЛГҮЙ ЗАМЫГ ОЛНО.

Архи, тамхинд орох ямар ч шаардлагагүй. Мөнгөө хэмнэ. Номын сангийн үнэмлэх худалдаж эсвэл интернетээс ном татаж унш. Өөр нэгний түүхээр аял. Өөр ертөнцөд хаягд. Өөр нэгний дүрийг толгойдоо оруулж, өөрийг дүрийг түр март.

ТА МӨНХИЙН БӨГӨӨД ДЭЛХИЙН НИЙТИЙГ ХАМАРСАН АСУУДЛЫН НЭГЭН ХЭСЭГ БОЛНО

Номоор дамжин өнгөрсөн үетэй холбогддог. Мөн бид номоор дамжин улс орны хил хязгаар, соёлын зааг, нийгмийн давхаргыг даван харьцдаг. Өөр тивд байгаа хүний амьдралаар зочлох боломжтой. Өөр газар очиж, өөр хүний амьдралаар амьдарч үзэхийг хүсч байсан уу? Тийм бол ном унш.

ТАНЫ ЯРИАНЫ ЧАДВАР ДЭЭШИЛНЭ

Үгсийн сангаа тэлэх, зөв дуудаж сурах, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх үндсэн арга бол ном унших. Толь бичиг харахгүйгээр үгээ зөв бичдэг болмоор байвал ном унш. Та олон харсан үгнүүдээ өөрийн эрхгүй нүдэлдэг.

Илүү их но уншвал уншвал найзынхаа бичсэн фэйсбүүк статусын дүрмийн алдааг ч шүүмжилж болно. Эсвэл үгийн сонголтыг нь засч болно. Үргэлж мөрөөдөж байсан шигээ “Дүрмийн нэвтэрхий толь” болох боломжтой.

ТА АВТОБУСАНД СУУХЫГ, ДУГААРЛАЖ ЗОГСОХЫГ ХҮСЧ, ХҮЛЭЭЛГИЙН ТАНХИМ ХАЙДАГ БОЛНО

Энэ бол таны амьдралын хамгийн том эргэлт ч байж мэднэ. Хөлөө ачиж, эвшээж суухын оронд эсвэл нүдээ хариулж, дэмий зогсохын оронд зүгээр л ном унш.

Та уншиж буй номоо биедээ байнга авч явах хэрэгтэй. Хаа ч явсан гаргаж ирээд л өөрийгөө хөгжөө, найзаа болго, тархиа хоолло. Авсаархан тусмаа сайн шүү. Хаана ч, хэзээ ч таныг аз жаргалтай болгох ид шид номонд байдаг. Дугаарлаж зогсоход хүртэл зугаатай.

ТА ИЛҮҮ САЙН ХҮН БОЛНО

Та сайн хүн болох талаар төдийлөн тоодоггүй байх. Гэхдээ л таны эргэн тойрны хүмүүс санаа тавьдаг.

Ном унших нь нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжийг олгодог. Энэ нь эргээд уншигчийг илүү мэдрэг болгож өгдөг.

Магадгүй тэр хүн хүчирхийлэл, ядуурлын хохирогч байж болно. Та хайраар дутмаг амьдралаар амьдрах ямар байдгийг мэддэггүй байж болно. Таны хувьд шүүмжлэх нь өрөвдөхөөс хамаагүй амархан байх.

Ном уншсанаар бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөхгүй боловч шууд шүүмжлэхээсээ өмнө эргэцүүлж эхэлдэг.

ТА ЯНЗАН БҮРИЙН ЗҮЙЛ СУРНА

Та зөвхөн уран зохиолын ном уншдаг ч гэсэн соёлын нөлөөлөл, хүмүүс хоорондын харилцаа, түүх, айдас, хүний бие, дотоод сэтгэлийн янзан бүрийн хөдөлгөөн, дайны үр нөлөөлөл гээд олон зүйлийн талаар суралцдаг.

Бүгд л хэрэгтэй мэдээллүүд. Илүү ихийг мэдмээр байна уу? Тэгвэл уран зохиолын биш намтар, түүхийн холбогдолтой ном эсвэл одоо үед тулгарч буй асуудлыг хөндсөн номыг сонгоорой. Гэхдээ одоо үеийн номноос илүү түүхийн ном унших нь илүү өгөөжтэй. Учир нь одоо үеийн асуудлыг өнгөрсөн түүх дээрээс улбаалж тодорхойлдог.

ТА ӨӨРИЙНХӨӨ БОДСОНООС Ч ТЭНЭГ ГЭДГЭЭ ОЙЛГОНО

Та өөрийгөө олон талын мэдлэгтэй, амьдралын талаар бүр ч зузаан мэдлэгтэй гэж үздэг байсан байх. Тэгээд ном уншиж эхэллээ. Магадгүй эхний хэдэн ном тийм том зүйл бодогдуулаагүй байж магад. Таны мэдлэгийн хүрээнд байсан байж болно. Тэгтэл “Энэ номыг уншаад үз. Үнэхээр гайхалтай” гэлээ. Та ч уншлаа.

Тэгтэл таны маш их итгэлтэй байсан, сайн мэддэг гэж бодож байсан зүйл тань тэр чигтээ буруу байв. Ингээд л дотоод оюун бодлынхоо бодит төрхийг харав: тоосонд дарагдсан, бүрэнхий бөгөөд таамаглалуудаар дүүрэн.

Та цааш унших тусам таны ан цав нөхөгдөж эхэлнэ. Таамаглалууд нэг нэгээрээ замхарч эхлэв. Гэрэл туслаа, бүх зүйл илүү тод томруун харагддаг боллоо.

Та өөрийнхөө оюун санааг олон зүйлсээр дүүргэв: дүр зураг, харилцан яриа, үзэл бодол, итгэл үнэмшил, тоон баримт.

Бодит зүйлс, бодит дэлхий. Хий хоосон таамаглал, төсөөлөл биш.

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна