В.Путиныг огцруулах тухай гомдлыг хүлээн авчээ

2016 оны 4 сарын 8

 

ОХУ-ын Саратов мужийн шүүх Ерөнхийлөгч В.Путины бүрэн эрхийг түдгэлзүүлэн шүүх тухай иргэн Николай Суворовын гомдлыг хүлээн авчээ.

 

ОХУ-ын иргэн Николай Суворов гомдолдоо В.Путиныг Оросын ард түмнийг дээрэмдэж, ядууруулсан төрийн дайсан” хэмээн бичсэн гэнэ.

 

В.Путиныг шүүх анхан шатны хурал энэ дөрөвдүгээр сарын 28-нд товлогдсон байна. Харин шүүх хурлын зарыг В.Путин болон түүний төлөөлөгч энэ сарын 25-наас өмнө хүлээж авах юм байна.

 

Саратов мужийн оршин суугчид өнгөрсөн гуравдугаар сард В.Путиныг огцруулах тухай шүүхэд гомдол гаргасан боловч шүүх хүлээж авахаагүй ажээ.

 

ОХУ-ын сөрөг хүчний лидер Алексей Навальний В.Путиныг хээл хахууль авсан хэмээн шүүхэд олон удаа зарга хийсэн боловч Москва хотын шүүх заргыг хүлээж аваагүй юм байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна