Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдав

2016 оны 4 сарын 8

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан /2016.04.08/ өнөөдөр үдээс хойш болж, ажлын хэсгийн хуралдааныг тус Байнгын хорооны дарга Д.Ганбат даргалан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хууль сахиулах байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан санал солилцов.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар болон Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна