Улаанбаатарт 10 хэм дулаан байна

2016 оны 4 сарын 9

2016 оны 04 дүгээр сарын 09-ний 09-21 цаг хүртэл

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.

2016 оны 04 дүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Тэс, голын хөндийгөөр 0-5 градус, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 
 

2016 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

    10,11-нд зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи 10,12-нд зарим газраар, 11,13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна