Ахмад хөлбөмбөгчдийн "Сансар цом" өндөрлөв

2016 оны 4 сарын 9

Монгол хүн сансарт анх ниссэний түүхт 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Сансарын нисгэгч Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаагийн нэрэмжит ахмад тамирчдын хөлбөмбөгийн “Сансар Цом-2016” тав хоногийн турш МХБХ-ны футзалын ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Дөрвөн насны ангилалд нийт 19 багийн дунд явагдсан тус тэмцээний хаалтын үйл ажиллагаан дээр МУ-ын баатар Ж.Гүррагчаа өөрийн биеэр хүрэлцэн ирж тамирчдад медаль, өргөмжлөлийг гардууллаа.

Тэмцээний медалийн эздийг тодруулахаас өмнө долоон төрлийн шилдгүүдийг нэрлэсэн юм.

Шилдэг хаалга: Хуягчулуун /Сүхбаатар район/

Шилдэг тоглогч: Буянжаргал /Алдар/

Шилдэг довтлогч: Эрдэнэбат /Сүхбаатар район/

Шилдгийн шилдэг: Даваа-Очир /Гоёо/

Шударга тоглогч: Отгонбаатар /Эрчим/

Шилдэг шүүгч: Жавхлан

Шилдэг дасгалжуулагч Батсайхан /Оюутан/

Мөн энэ үеэр сансарын нисгэгч Ж.Гүррагчаагаас хоёр ч Олон Улсын Мастер цолтон медаль хүртэж энгэрээ цоолууллаа. Уг тэмцээний шилдгийн шилдэг тамирчин, Континентал клүбийн тоглогч Г.Даваа-Очир болон тэмцээний ивээн тэтгэгч Их Талын Дуулиан ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар нар тус шагналын эзэд боллоо.

Цаашид МХБХ-ны календарт багтан жил бүр уламжлал болон зохиогдох тус тэмцээний хамгийн бага буюу 37-42 хүртэлх насанд тэргүүн байранд “Гоёо” клүб орж “Сумъяасүрэн сан”, “Хад” багууд мөнгө хүрэл медалийн эзэд боллоо. Мөн 4-р байрт “Спорт сургалтын төв” бичигджээ.

43-48 хүртэлх насанд “Эрчим” клүб аваргалж “Оюунтан 1”, “Гоёо” багууд удааллаа. Тусгай дөрөвдүгээр байрт “Чингэлтэй бага тойрог” бичигдлээ.

49-59 насанд “Сүхбаатар” дүүргийн баг түрүүлж “Оюутан” болон “Соёмбын Барсууд” багууд удааллаа. Тусгай дөрөвдүгээр байрт “Эрчим” клүб бичигджээ.

Тэмцээний ахмад буюу 60-аас дээш насны ангилалд “Сансар” клүб түрүүлж улсын аварга цолоо батлан харуулсан юм. Мөнгө хүрэл медалийг “Алдар”, “Хилчин” багууд эзэллээ. 

Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан ивээн тэтгэгч байгууллагуудтай талархалын бичгийг гардууллаа. Аливаа нэгэн спорт уралдаан спонсор, ивээн тэтгэгчгүйгээр урагшилахгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна