4 мянган түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна

2016 оны 4 сарын 9

Өнөөдрийн байдлаар төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 2800 төрийн албан хаагч нэмэгджээ. Нийт ажилчдын 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байгаа аж.

Төрийн албанаас жилд дунджаар 15-20 мянган хүн чөлөөлөгддөг. Хууль бусаар ажлаас халагдсан гэх гомдолтой 300 албан хаагч одоогоор байна. Харин түр орлон гүйцэтгэгчээр 4 мянга гаруй хүн ажилладаг. Тэр дундаа гурван жилийн турш түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүс ч бий. Ийнхүү түр орлон гүйцэтгэгчийн тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь төрийн албаны сонгон шалгаруулалтыг тойрох арга гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр үзэж байгаа юм. Тиймээс Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгч ажиллах хугацааг зааж өгчээ. Өөрөөр хэлбэл сул орон тоо гарсны дараа 45 хоногийн дотор албан тушаалыг нөхсөн байна гэдэг заалт оруулсан байна. Одоогоор энэ хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг шийдэх шатандаа явж байгаа юм.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна