“Улаанбаатарын хавар” эхэллээ

2016 оны 4 сарын 9

АН-ын Анхдугаар Их хурал 26 жилийн өмнө, 1990 оны 4 дүгээр сарын 7-8-нд хуралдаж байжээ. Уг үйл явдлыг тохиолдуулан “Улаанбаатарын хавар” баярыг өнөөдөр/4.9/ Чингисийн талбайд тэмдэглэхээр болжээ. Арга хэмжээний хүрээнд НИТХ-ын сонгуулиар хүлээсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим газар олголт гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэл, бодит ажлуудын талаар ардчилсан асуулга сонсголын аяныг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

АН-ын Үндсэн дүрэмд жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг намын төрсөн өдрөөр тооцож байхаар оруулсан байдаг. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 7 ажлын өдөр таарч байгаа учраас баярынхаа үйл ажиллагааг 9-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Баярын арга хэмжээ “Буянт-Ухаа” спорт цогцолборт “Хонхны дуу”-гаар эхэлж байна. Нийслэлийн Ардчилсан нам энэхүү баярыг угтан Улаанбаатар хотод 2012 оноос хойш хийсэн ажлуудаа гишүүд, дэмжигчдээрээ үнэлүүлж дүгнүүлэх, өөрчлөлтөө үргэлжлүүлэх шинэ даалгавар авахаар асуулга, нээлттэй тайлангийн аяныг амжилттай өрнүүлээд байна.

Т.НОМИН 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна