УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж эхлээгүй байна

2016 оны 4 сарын 9

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр/4.9/ 12.00 цагт Их тэнгэрт хуралдах тов зарлаад байсан. Гэвч одоогийн байдлаар хуралдаан эхлээгүй байна.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Нам дотроо хагараагүй, өнөөдрийн хуралдаанаар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярилцана” гэсэн юм. Үүнтэй санал нэг байгаагаа АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдэж байсан.

Гэвч үнэндээ АН дотроо хоёр тийш харчихаад байгаа ойлголтын зөрүүг арилгаж, эв нэгдэлтэй болоход чиглэх аж.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна