104 настан шивээс хийлгэж, Гиннесийн амжилт тогтоов

2016 оны 4 сарын 9

Их Британийн иргэн 104 настай Жэк Рэйнолдс анх удаа шивээс хийлгэсэн хамгийн настай хүн болж, Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн байна.

Честерфильдийн төмөр замын ээлжийн ахлагч байсан Жэк Рэйнолдс энэ дөрөвдүгээр сарын 4-нд 104 насныхаа төрсөн өдрөөр өөртөө зориулж баруун мөрөндөө шивээс хийлгэжээ. Жэк шивээс хийлгэхийн өмнө хундага виски татаж, “Өглөөний мэнд Их Британи” дууг дуулсан байна. Жэк эхэндээ өгзгөн дээрээ шивээс хийлгэнэ гэж хошигнож байсан ч хүмүүст гайхуулахын тулд баруун мөрөндөө хийлгэхээр шийдэж, өөрийн хоч, төрсөн он сар өдрийг “Жако 6.4.1912” хэмээн шивүүлсэн гэж 55 настай охин нь ярьсан байна.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна