Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад зургаан эмийг нэмжээ

2016 оны 4 сарын 9

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмсэн байна. 

Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренаталыг тус бүрийг 25 мянга, 25-35 мянган төгрөгөөр зарагддаг жирэмснээс хамгаалах Ярина, Джес, Диана зэрэг эмийг 15-20 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн худалдан авах боломжтой болжээ. 

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 1-нээс эхлэн орон даяар мөрдөж байна. 

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна