Пол Уолкерын охин 10 сая доллар өвлөнө

2016 оны 4 сарын 9

Жүжигчин Пол Уокерын охин Мидоуд эцгийг нь үхэлд хүргэсэн ослын үеэр жолооны ард сууж явсан найз Рожер Родасын хөрөнгөөс 10.1 сая ам.доллар өгөхөөр болжээ.

“Автомашины ослоор цаг бусаар амиа алдсан кино од Пол Уолкерын охин 17 настай Мидоуг асран халамжлах зардалд мөн ослоор нас барсан жүжигчний найз Рожер Родасын үл хөдлөх хөрөнгөөс 10.1 сая ам.доллар өгнө” гэж охины өмгөөлөгч мэдэгдсэн байна.

“Галзуу хурд” киноны жүжигчин Пол Уокер 2013 оны арваннэгдүгээр сард Калифорнийн Санта Кларита хотод найзтайгаа авто машины осолд орж нас барсан юм. Тэдний үхэлд гэр бүлийнхэн нь унаж явсан Форше машины хурдны систем доголдсоноос осол гарсан гэж үзэж, компанийг буруутгасан боловч шүүх машин ослын шалтгаан биш гэдэг шийдвэр гаргасан юм.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна