НАТО-ОХУ зөвлөл уулзалт товлов

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

НАТО-ОХУ зөвлөл уулзалт товлов

 

Удаан завсарласны эцэст НАТО-ОХУ зөвлөл ирэх 14 хоногийн дотор Брюсселд хуралдах болсон талаар НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч баасан гаригт мэдээлжээ.

 

НАТО мэдэгдэлдээ  “Бид цэргийн үйл  ажиллагаа, тэр дундаа ил тод байдал, эрсдэлийг бууруулах хүчин зүйлсийг анхааралдаа авч, хэлэлцэх болно” гэжээ.

 

НАТО-ОХУ-ын зөвлөлийн хэлэлцэх бусад асуудал нь Украины хямрал, Афганистан дах аюулаас хамгаалах ажиллагааны нөхцөл байдал болон бүс нутагт гарч буй алан хядлагын тухай байх болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

 

АНУ, ОХУ-ын Элчин сайд нарын түвшинд болох зөвлөлийн хурлыг НАТО  хоёр ороны харилцааг шинэ шатанд гаргах улс төрийн яриа хэлэлцээний үргэлжлэл хэмээн тодорхойлсон юм. НАТО мэдэгдэлдээ мөн ОХУ олон улсын хууль дүрмийг хүндэтгэх ёстой гэдгийг тодотгожээ.

 

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа НАТО тус улстай бүх хамтын ажиллагаагаа цуцалсан билээ.

 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж