Эмч мэргэжилтнүүд бухимдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

Эмч мэргэжилтнүүд бухимдаж байна

АШУҮИС-ийн Соёлын төвд өнөөдөр Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар шүүмжлэлт уулзалт ярилцлага болж байна.

Өнгөрсөн дөргвөн жилд эрүүгийн процессыг шинэчлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа. Тэгвэл Эрүүгийн тухай хуулийн 15.1-д эмч мэргэжилтэн хохирогчид хүнд хохирол учруулсан эсвэл нас барсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгний мөнгөн торгууль эсхүл 2-8 жилийн хорих ялыг биечлэн эдлэхээр заасан. Мөн хуулийн 7.1-д зааснаар 5 жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэгт 2-8 жил нь хамаарахгүй тул тэнсэн харгалзахгүйгээр ялаа биечлэн эдлэхээр заасан байна.

Иймд өнөөдрийн энэхүү уулзалтаар эмч мэргэжилтнүүд санал бодлоо солилцож цаашдын авах арга хэмжээнийхээ төлөвлөгөөг гаргах аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж