АН-ын Анхдугаар Их хурал 26 жилийн өмнө, 1990 оны 4 дүгээр сарын 7-8-нд хуралдаж байжээ. Уг үйл явдлыг тохиолдуулан “Улаанбаатарын хавар” баярыг өнөөдөр тэмдэглэж байна. Баярын арга хэмжээ “Буянт-Ухаа” спорт цогцолборт “Хонхны дуу”-гаар эхэлсэн. Энэ үеэр нийслэлийн бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмэр оруулж, олон ажил хийсэн учраас АН-аас олгодог "Эрх чөлөөний одон"-г нийслэлийн АН-д гардуулан өглөө. Шагналыг АН-ын дарга З.Энхболд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон бусад дүүргүүдийн намын хорооны дарга нарт гардуулан өгсөн байна.