Бельгийн сэжигтэн өөрийгөө илчилжээ

2016 оны 4 сарын 10

 

Брюсселийн нисэх буудалд халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн эрэгтэй хяналтын камерт бичигдсэн “малгайтай эрэгтэй” гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Сэжигтнийг Мохамед Абрини гэдэг бөгөөд түүнийг Брюссель, Парисын халдлагад холбоотой хэмээн сэжиглэж байна. 31 настай Мохамед Абрини нь Морокка гаралтай Бельгийн иргэн аж.

 

Парис хотноо 2015 оны арваннэгдүгээр сард 130 хүн амь үрэгдсэн халдлага гарсны дараа өнгөрсөн гуравдугаар сард Брюсселийн нисэх онгоц, метроны буудалд тэсрэх бөмбөг дэлбэрч 32 хүний амь хохирсон юм.  Брюсселийн цагдаагийн газраас халдлагад сэжиглэн зургаан хүнийг баривчилснаас дөрөвт нь ял тулгажээ. Түүнчлэн Бельгийн тусгай албаны цагдаа нар өчигдөр /IV.9/ Брюсселийн Эттербеек дүүрэгт тусгай ажиллагаа явуулсан байна.

 

Парис болон Брюссельд гарсан халдлагыг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулсан аж. “Исламын улс” бүлэглэл Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзлээд зогсохгүй барууны орнуудад террорист халдлага үйлдэх болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна