НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2016.04.10-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын хонжворт сугалааны найм дахь тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.30 цагт шууд дамжуулан цацах гэж байна. Энэ удаагийн тохиролд гуравдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэлх бүх сугалаа хамаарах юм. Супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой аж. Харин энэ сарын хонжворын сан 675 900 000 төгрөг байна.

Онлоцоход өнгөрсөн долоон удаагийн сугалаанаас 70 мянган азтан тодорч, 2,9 тэрбум төгрөг хожсон ч одоогоор 573 сая төгрөгийг иргэдэд буцаан олгожээ.

Дараагийн тохирол дөрөвдүгээр сарын 24-нд болох юм байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж