Орон нутгийн интернетийн хурд нэмэгдэнэ

2016 оны 4 сарын 10

Орон нутгийн иргэдэд хүрэх интернетийн хурдыг маргаашнаас нэмэхээр болсон байна. Интернетийн хурд нэмэгдээд зогсохгүй үнэ нь буурах юм. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1Мbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд нийслэлчүүдээс 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байсан билээ. 

Тиймээс орон нутагт ижил үнэ, ижил хурдаар интернетийн үйлчилгээг хүргэхээр болсон. Улмаар интернэтийн үйлчилгээний хурд, багтаамж хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдэж, үнэ буурах ажлыг маргаашнаас албан ёсоор мөрдөж эхлэх талаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай мэдээлсэн юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна