Цасан болон шороон шуурга шуурна

2016 оны 4 сарын 10

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр хаврын тэнгэр аашаа үзүүлэх нь. Даваа гариг буюу маргаашнаас зарим газраар, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 14-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орох юм байна. Салхи 11, 12-нд зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө  10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст сэрүүсэх төлөв гарчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна