Долоо хоногийн өрнийн зурхай

2016 оны 4 сарын 11

2016.IV.11-2016.IV.17

Хонь: Амжилттай долоо хоног. Зорьсон ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд хангалттай орлого олно. Таны амьдралын идэвх ердийнхөөс илүү байна. Энэ нь ямар ч ажлыг ажил гүйцэтгэх, шинэ үүрэг хүлээхэд амар болно. Эдгээр өдрүүдэд амжилт таны талд байна. Дархлаагаа дэмжиж, бясалгалаар хичээллээрэй. Хайр дурлалын харилцаанд тааламжгүй.

Үхэр: Энэ долоо хоногт таныг романтик үйл явдлууд хүлээж байна. Ганц бие хүмүүсийг хайр  ивээж хостой болж чадна. Түүнчлэн гэр бүл, хосуудын харилцаа батжина. Санхүүгийн үйл хэрэгт дэвшил гарах төдийгүй орлогын шинэ эх үүсвэртэй болно. Ажилдаа алдаа гаргах магадлалтай. Энэ  нь таны сэтгэл санааг тавгүйтүүлж, бухимдуулах бололтой.

Хамтатгах: Сэтгэл санааны амар амгаланг мэдэрч, ухаан бодлоо цэгцэлж чадна. Эдгээр өдрүүдэд агаар салхинд гарч, эрч хүчээ цэнэглээрэй. Гэр бүлээ эн тэргүүнд тавьж, санаа тавих хэрэгтэй. Ажил хэрэгт саад тулгарах боловч та шийдэх арга замыг олж чадна. Хэн нэгнээс хараат биш л бол санхүүгийн байдал хэвийн байна. Орлогын шинэ эх үүсвэртэй болох арга замыг эрэлхийл.

Мэлхий: Сэтгэлээ илчилж, дотроо уудлах хэрэгтэй. Өөрийн юу мэдэрч буйгаа нуулгүй хэлснээр бусад хүмүүстэй харилцахад илүү хялбар болно. Таны харилцааны чадвар дээшлэх бөгөөд энэ нь шинэ найз нөхөдтэй болж, чухал хүмүүстэй холбоо тогтооход чухал нөлөө үзүүлнэ. Гэвч зарим хүмүүс хэтэрхий чалчаа болох хандлагатай тул санаандгүй нууцаа задруулахаас сэргийлээрэй.

Арслан: Шаргуу ажиллах өдрүүд. Энэ долоо хоногт хэр үр бүтээлтэй ажилласнаас санхүүгийн нөхцөл байдал тань шалтгаална. Эрсдэл өндөртэй ажил, бизнес эхлэхийн өмнө өөрийнхөө алхмаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Төрөлхийн уламжлалыг дагагч арслангийнханд шинэлэг санаа, өвөрмөц байдал дутагдана. Гэр бүлд таны үүрэг хариуцлага нэмэгдэх бололтой.

Охин: Хүнд өдөр олон тохионо. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж, эрүүл мэндэд асуудал үүсэх бололтой. Бизнесийн үйл хэрэг, ажилдаа гол анхаарлаа хандуулаарай. Аль болох өөртөө хатуу байж, өндөр шаардлага тавь. Длоо хоногийн ажлаа эхний өдрөөс л төлөвлөж, дагаж мөрдөхийг хичээгээрэй. Хэтрүүлэн идэх нь хамгийн эрүүл хүмүүсийн эрүүл мэндийг ч муутгана.

Жинлүүр: Анхааралтай бай. Өөрийн нөхцөл байдлаа үнэн зөвөөр дүгнэх чадвар дутагдаж байна. Багахан асуудлаас үүдэж хэцүү байдалд орох магадлал өндөр байна. Ажилдаа алдаа гаргахаас зайлсхийж, давхар нягталж шалгаарай. Хамт олноороо хийсэн ажил илүү амжилттай байна. Эмэгтэйчүүд бүхний анхааралд байж урьд нь бүтэшгүй мэт байсан зүйлдээ амархан хүрнэ.

Хилэнцэт: Гэр бүлийн ажил хэрэгт гол анхаарлаа хандуулна. Олон ажил зэрэг амжуулахын тулд цаг, нөхцөл боломжоо зөв тооцоорой. Бүтэлгүй хүмүүстэй нийлснээс хэрэг төвөгт орох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч зүрхний өвчнөөс сэрэмжлээрэй. Орлого таны санасан хэмжээнд хүрэхгүй.

Нум: Ажил төрөл хэвийн үргэлжилнэ. Таны сэтгэл санаа баярын тогтворгүй байна. Ажил хэрэгт нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангүй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй. Гэр бүлдээ санаа тавьж, цаг гаргаарай.

Матар: Амьдралдаа шинэ хэмнэл оруулж, өөрчлөлт хий.  Ажилдаа дур сонирхлоороо ханддаг байдал тань амжилтанд хүрэхэд саад болж байна. Бусадтай маргалзаж, зөрчилдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрүүл, маргаан аль алинд нь сайн зүйл авчирахгүй. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч, багахан зовиур таныг зовоох бололтой.

Хумх: Өөртөө дүн шинжилгээ хийж, ирээдүйгээ тодорхойлох хэрэгтэй. Ухаан бодлоо цэгцэлж, “би”-гээ таньж мэд.  Өөрийг тань үнэлдэггүй хүмүүст хэтэрхий их мөнгө зарцуулснаа ухамсарлана. Ажилдаа идэвхтэй байж, орлогоо нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд завсарлага авах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, сайн амарч, ядаргаанаас сэргийлээрэй.

Загас: Харилцаанд тийм ч таатай биш долоо хоног эхэлж байна. Гэр бүл, хамт олны харилцаанд элдэв янзын үл ойлголцол үүсгэж магадгүй. Өнгөрсөн сард юу хийж бүтээснээ дүгнэж, гүйцэлдүүлээгүй үлдсэн нэгнийг нь шинэ сарын төлөвлөгөөндөө нэмэх хэрэгтэй. Ажилдаа санаачлагатай, идэвхитэй байж, урам зоригоо сэргээхийг хичээ. Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна