Украины ЕС огцорч буйгаа зарлав

2016 оны 4 сарын 11

АрсенийЯценюк

Фото: ИванКоваленко / «Коммерсантъ»

 

Украины ерөнхий сайд Арсений Яценюк огцорч байгаагаа дөрөвдүгээр сарын 10-нд зарласан тухай “Украинская правда”сонин мэдээлжээ.

 

“Парламентын “Петр Порошенкогийн эвсэл” Засгийн газрын тэргүүнд Думын дарга Владимир Гройсманы нэрийг дэвшүүлж байна. Тогтвортой байдлын бодлогыг барьж байх үүднээс Украины засгийн газрын тэргүүний үүргийг шилжүүлж байна” хэмээн Яценюк хэлэв.

 

Өнөөдрөөс эхлэн “Өөрийн зорилгыг засгийн газрын тэргүүнээс өргөнөөр харах болов” хэмээн тэр нэмэн хэлсэн байна. “Шинэ сонгууль, Үндсэн хуулийн шинэчлэл, шинэ засгийн газрын үйл ажиллагаанд тавих эвслийн  хяналт, Олон улсын дэмжлэг, ЕХ ба НАТО-д элсэх, энэ бүгд нь миний төлөвлөгөө” хэмээн Яценюк хэлэхдээ ямар тушаалд санаатай байгаагаа хэлсэнгүй. Энэ долоо хоногт түүний огцрох хүсэлтийг Украины Дээд рад авч хэлэлцэх юм. Мягмар гаригт би огцрох өрөгдлөө парламентад өргөн барина хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

 

Өөрийн огцорсон шалтгааныг тайлбарлахдаа “Нэг хүнийг солих асуудал улстөрчдийн нүдийг таглалаа" гэсэн байв.

 

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна