Нефтийн үнэ 5 хувиар нэмэгдлээ

2016 оны 4 сарын 11

Фото: Michael Stravato / New York Times

Brent ба WTI нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт  тав гаруй хувиар нэмэгдсэнээр арилжаа өндөрлөв. Нефтийн үнэ нэмэгдсэн шалтгаан нь АНУ-д нефтийн олборлолт  буурч, нефтийн эрэлтийн хэмжээ буурна гэсэн хүлээлтээс болжээ.

Brent маркийн нефтийн зургадугаар сарын нийлүүлэлтийн фьючерсийн үнэ Лондоны бирж (ICE) дээр 5,9%-иар нэмэгдэн баррель нь  41,79 доллаболсон байна. Нью-Йоркийн барааны бирж дээр WTI маркийн нефтийн тавдугаар сарын нийлүүлэлтийн фьючерс үнийг 6,3 хувиар нэмэн баррель нь $39,72 долларын төвшинд зарагджээ.

АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Эрчим хүчний мэдээллийн газрын (EIA) мэдээгээр,  нефтийн олборлолтын  хэмжээ дөрөвдүгээр 1 хүртэл долоо хоногт,  хоногийн 9,008 сая баррелийн хэмжээнд хүрчээ.

Мэдээг: EIA

АНУ-ын нефть олборлолт сүүлийн 11 долоо хоногийн 10-т нь буурсныг доорх хүснэгтээс үзэж болно.

Мэдээг: EIA

АНУ-д ажиллагаатай өрөмдлөгийн  цамхгуудын  тоо бас өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн багасчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна